Дуулал 1

2010 оны 02-р сарын 28 Нийтэлсэн Усан үзмийн мод

1. Хорон муу хүний зөвлөлгөөг дагадаггүй

    Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй

    Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еө.

2. Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,

    Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.

 3. Харин тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.

      Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй

      Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.

4. Хорон муу хүмүүс бол тийм биш,

    Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт

 5.Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,

    Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.

  6.Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг.

      Харин хорон муу хүний зам сөнөх болно.

Дуулал бол хуучин гэрээний үеийн магтан дуу юм. 150 дуулал байдаг боловч тэр бүгдийг дуулал 1 дээр товчлон бичсэн байдаг. Дуулал 1 дээр бид бүгдийн итгэлийн амьдралынцөмийг тусгасан байдаг. Хүн төрлөхтөн бид ерөөлтэй амьдрахаар бүтээгдсэн, дуудагдсан хүмүүс. Тийм учраас ерөөлтэй хүн нь ямар хүн бэ?гээд эхэлсэн байгаа. Ерөөлтэй хүн нь зорилготой, ерөөгдье гэсэн хүсэл тэмүүлэлтэй учир бурханлаг бус дэлхийн хүмүүсийг дагадаггүй. Зорилго руугаа, хүсэл мөрөөдөл рүүгээ харж амьдардаг. Зорилготой хүсэл мөрөөдөлтэй хүн нь үр жимсийг гаргадаг. Зорилго, алсын хараа гэдэг нь бусдыг бас ерөөлтэй амьдрал руу удирдах амьдрал.

Ерөөлтэй хүн нь энэ дэлхийн эрээн мяраанд татагдаж бус,

Тэнгэрийн улсын мөнхийн зүйлд татагдаж амьдардаг.

Тиймээс ЭЗЭНий үгийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.

Тэгэж Бурханы үгийг хивж бясалгадаг хүнийг урсгал усны дэргэд тарьсан мод лугаа зүйрлэдэг. Урсгал усны дэргэд тарьсан мод нь ямар мод вэ?Урсгал усны дэргэд тарьсан учир үндэс нь усаар гачигдахгүй, дутагдахгүй мод, гаг зуд болсон ч хатахгүй, хорчийхгүй. Үргэлж ногооноороо цагийг даган үр жимсээ гаргаж байдаг. Үг болох Есүсийг үргэлж бодож хайрлаж бясалгадаг хүн нь хад болсон есүс дээр суурилсан учир ганхахгүй,унахгүй. Есүс хадан дээр сууриа тавьсан учир саглагар байж үр жимсээ өгдөг.

Библи дээр "ус" нь Ариун сүнсийг

                     "талх" нь амийн үгийг

                      "амьсгал" нь залбиралыг бэлэгддэг.

Тийм учир урсгал усны дэргэд таригдсан мод усаар хангагддаг шиг байнга л ариун сүнсээр хангагдаж тэр хүний амьдрал нь үргэлж шинэлэг, баялаг ,үр жимстэй байж, Бурханы ивээлийн суваг ундарсан амьдралаар амьдардаг.

 

 

200 зууны тэртээгээс Монголчуудад хүрч байсан Монгол Библи

2010 оны 02-р сарын 20 Нийтэлсэн Усан үзмийн мод
Др. Хью Кемпийн Монгол Библийн судалгаанаас
Зохиогч galilmongol    4 дэх өдөр, 18-02-2010 14:43    PDF Хэвлэх И-мэйл

 

 1990-ээд оны эхэнд Монголд аж төрж, Христэд итгэгч Монголчуудын түүхийг дэлхийн архивуудаас олж аваад бидэнд ил болгон бэлэглэсэн ачтан хүн бол яах аргагүй Доктор Хью Кэмп юм. Хувийн харилцаатай байдаг түүнээс маш сайхан мэдээ ирснийг та бүхэндээ дэлгэе гэж яаран яаран бичиж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Австралийн нийслэл Канберрад амьдардаг Монголч эрдэмтэн, профессор Игор де Рачевилзийн номын санд байгаа ховорхон бүтээлүүдийн фото зургийг авчээ.

      Одоо таны өмнө бүхэл 200 зууны тэртээгээс Монголчуудад хүрч байсан Монгол Библи өрөөстэй байна. Энэ бүхнийг нэг дор бүгдийг нь харна гэдэг үнэхээр их хувь заяа. 

     Доктор Хью Монгол Библийн түүхийн судалгааны явцад профессор Игор де Рачевилзийн хувийн номын сангаас нь энэхүү зургийг авснаа надтай хуваалцсан юм. Монгол хүнийхээ хувьд Бурханы Үгийг Монголчуудад хүргэхээр ажиллаж байсан тэдгээр орчуулагч, илгээлтийн эздэд үнэхээр талархаж байна. 

За ингээд ямар учиртай дугаарлан бичсэнийг тайлбарлая:

1. Шмит гуай, Халимаг хэлнээ орчуулсан Сайн мэдээний 4 ном (Матай, Марк, Лук, Иохан) ба Үйлс ном (1819-1827). 

2. Позднеевийн Халимаг/Ойрд хэлэнд орчуулсан Шинэ Гэрээ (1887). Номын шилэн дээр кириллээр бичсэн байгааг анзаарч байна уу. 

3. Буриадад илгээлтийн ажил хийж байсан Сталлибрасс, Сван нарын 1846 онд орчуулсан Шинэ Гэрээ. 

4. "New Testament in Mongolian" гэсэн хар хавтастай энэхүү Библи нь Сталлибрасс, Сван нарын орчуулгыг сайжруулан 1880 онд бий болсон Позднеевийн орчуулга. 

5. 1952 онд Хонконгод бий болсон хувилбар (Гузелийн найруулгаар). Энэ Библийг Хонконгийн Библийн Нийгэмлэгээс авч болно гэж Хью ах бичнэ лээ. 

6. Сталлибрасс, Сван нарын 1835 онд дуусгасан Левит ном. Мөн Ларсон, Амблад нарын 1913 оны Матай ном болоод 1929 онд тэдгээр нь Ёокохама, Шанхайд шинэчлэн найруулаад хэвлэсэн юм гэдэг шүү. 

Дашрамд дурьдахад профессор Игор де Рачевилз нь Польшийн уугуул, эмэг эх нь Татар, Казан (зүүн орос) хавиас гаралтай юм гэнэ лээ. Тэр хавьд бол Алтан Орд байсан. Тэрээр 1929 онд Ромд төрсөн бөгөөд тууштай Монголч эрдэмтэдийн тоонд явдаг юм билээ. 


Мараната сэтгүүлийн эрхлэгч Ж. Бадамдорж

Эх сурвалж: Хью ахтай харилцсан хувийн емэйлээс. 2010 оны 2 сарын 16.

 

МАРАНАТА СЭТГҮҮЛ

 

Жордано Бруно (1548-1600)

2010 оны 02-р сарын 20 Нийтэлсэн Усан үзмийн мод

Б. Ринчин.                          Джордано Бруно

Хайртай шүү,би чамд Джордано Бруно,Джордано Бруно

Хар багаасаа чамд үнэн сэтгэлээсээ хайртай шүү,би!

Шартай мунхаг дайсны гарт шаналуулан шантраагүй ШОНХОР

Шашны олон лам нарт муугаа үзүүлээгүй зоригтон

Үнс хиншүү ханхлуулсан их түүдэг дээр үхэн үхтэлээ

Үнэн ёсоо алдаагүй чамайгаа бахаддаг шүү,би!

Хүн алах тарчилгах эрхтэй мунхагуудын гарт

Хүчинд үл автагдсан эрдэм үзэл чинь сайхан аа!

Хайртай шүү,би чамд Джордано Бруно,Джордано Бруно

Хар багаасаа чамд үнэн сэтгэлээсээ хайртай шүү,би!

Галилей өвгөн шашны мунхаг шүүхийн өмнө зогсоод

Гарцаагүй яахын аргагүй зөв мөртөө ганцаардаад,

Хилс гашуунаар тамлуулж үхсэн,эрүүл биеэ эвдүүлсэн

Хиншүүтэй галд хуйхлан гаруулсан олныг бодон,

Тэнэг мунхаг байцаан шүүгчийн өмнө ялаа хүлээгээд,

Тэгэвч,газар эргэдэг дээ! гэж хөлөө дэвслээ гэдэг.

Хайртай шүү,би чамд Джордано Бруно,Джордано Бруно

Хар багаасаа чамд үнэн сэтгэлээсээ хайртай шүү,би!

Будлиу мунхагийн өмнө буурай өвгөн Галилей шиг

Бууж л өгөөгүй хатан зориг чинь сайхан аа, Бруно

Хуучин нийгэмлэгийн хүчин сөнөх болсоноо мэдэхгүй

Хувьсгалт давшилт бүгдийг үзэн ядсаар ирсэн түүхтэй юм.

Балар харанхуй бэртэгчин бүдүүлэг хоцрогдмолтой

Баатарлан тэмцсэн Джордано Бруног хүн яахин мартнам.

                                                                               1956-02-05

Надад хийж өгч байна гэж бод.

2010 оны 02-р сарын 18 Нийтэлсэн Усан үзмийн мод

1.Хүмүүс чиний хичээл зүтгэлийг үнэлэхгүй,эсвэл

  Хийсэн зүйлийг чинь ер анзаарахгүй байж болох юм.

 Тэр ч бүү хэл өөр хүн чиний өмнөөс магтуулж ч магад.

 Гэсэн ч чи хийсээр л бай. Надад хийж өгч байна гэж бод.

 Учир нь энэ бол чиний үйлчлэл бөгөөд

  Дуугай байх нь Миний таалалд нйицдэг юм.

 2. Чиний хийсэн ажил гологдох цаг чбайж болох...

     Бэлтгэсэн зүйл чинь хойшлогдох юмуу

     Бүүр хэрэгсэхгүй байж болж ч болох юм.

     Гэсэн ч чи хийсээр бай.Надад хийж өгч байгаа гэж бод.

     Учир нь би бүгдийг харж байгаа бөгөөд

     Чиний гарын ажлыг Би ерөөнө.

3. Чи хамаг хүчээрээ хичээж хийсэн ч үр дүнгүй болж ч магад.

    Хэн нэгэнд чи үнэт цаг хугацаа болон хүчээ золиослон тусалсан ч

  Ямар ч талархлын урмын үг сонсохгүй байж магад.

  Гэсэн ч чи хийсээр бай.Надад хийж өгч байгаа гэж бод.

  Учир нь би чиний шагнал бөгөөд Би чамд төлөх болно.

4. Чи бусдыг бодож замаасаа хазайж явах цаг байсан ч

    Тэд чамайг ойшоохгүй үлдээх мөч байж магад.

    Чи ажилдаа шударга үнэнч байтал

    Чамаас дор нэгэн дэвших үе байж болно.

    Гэсэн ч чи хийсээр бай. Надад хийж өгч байна гэж бод.

5. Хэн нэгнийг чи уучилсаны хариуд

    харин ч бүүр ихээр чамайг гомдоож болох...

    Чи бусдад ивээл болохыг хүстэл

     харин тэд чиний сайхан сэтгэлийг ашиглахыг бодсон байж болох юм.

    Гэсэн ч чих хий. Надад хийж өгч байна гэж бод.

    Учир нь Би чиний сэтгэлийг мэднэ.Би чамайг тайвшруулна.

6. Чи үнэнийг хэлтэл Буруутаж үлдэж магад.

    Сайн санаагаар хийсэн байтал бүүр буруутаж магад.

    Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байна гэж бод.

    Учир нь Би чамайг ойлгодог бөгөөд

    Би чиний сэтгэлийг унагаахгүй.

7. Заримдаа амалсанаа биелүүлэхээр

     Хийх дуртай зүйлээсээ татгалзах үе байж болно.

     Өөрийгөө зориулсанаас болж өөрийн таалалыг золиослох цаг ирж            магад.  

    Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байна гэж бод. 

    учир нь Би чиний найз бөгөөд БИ чамтай хамт байж ерөөх болно.

 

Билгүүн номч Бямбын Ринчины тухай.

2010 оны 02-р сарын 18 Нийтэлсэн Усан үзмийн мод

Би одоо 54 настай л даа. Бага,дунд ангид байхад маань  хүүхдүүд би том болоод хэн шиг болох вэ гэж их боддог,ярьдаг байлаа. Би ч бас Монголоосоо гарч үзээгүй бяцхан охин байсан учир, бас тэр үед маань Б.Ринчин гуай их алдартай хүн байсан болохоор Б. Ринчин гуай шиг болохыг хүсдэг охин байлаа.

Тэр их хүнийг амьдаар нь нэг удаа харж билээ.. Цав цагаан сахалтай, тосон хүрэн өнгийн сайхан монгол дээл өмсч, өнөөдрийнх шиг том аралтай савхин бус биш ч савхин бүс бүсэлсэн байсан санагдаж байна. Тэгээд ботинк өмсөөд брюк өмсчихсэн явж байж билээ. Ринчин гуайг харахад л хүн сүрдмээр, хүндэтгэмээр хүн байсан.

Тэр үед хатуу ширүүн коммунист дэглэм ноёрхож оросжиж европжиж, Монгол дээлээ өмссөн хүнийг МУИС-ын хаалгаар оруулдаггүй байсан гэж сонссон. Билэг танхай Билгүүн номч Ринчин  гуай л  иргэний зориг гарган үндэсний бахархал болсон дээлээрээ үргэлж гоёж явдаг байсан тул хэн ч түүнд үг хэлж чаддаггүй байжээ.Тэрээр монголоороо гоёдог байсан.

Тэр үеэс "1000 сонсохоор нэг үз "гэдэг шиг тэр агуу хүнийг харсан цагаасаа хойш  улам их хүндэтгэх болсон юм. Сонин хэвлэлд түүний тухай бичсэн ярилцлагыг алгасахгүй уншихыг хичээнэ. Ном зохиолыг нь бүгдийг нь уншаагүй ч,бас хааяа үнэндээ уншаад ойлгодоггүй байлаа. Арга ч үгүй биздээ, арван жилийн алдрайхан сурагч байсан юм чинь. Хүмүүс Ринчин гуайн тухай:

Эрдэмт хүн даруу Их мөрөн дөлгөөн гээд л их ярьдаг байсан. Үнэхээр сүрдмээр боловч их даруухан хүн байжээ гэж одоо бодогдож байна.

"Би агуу хүн "гэж одоогийн алдартнууд шиг оодроогүй, архи дарс авгай хүүхэнтэй орооцолдоогүй, үнэн үлгэр дууриалалтай сайхан хүн байжээ.

50 насны босгон дээр одоо ч би "Чиний хамгийн их хайрлаж хүндэтгэж явдаг Монгол хүн хэн бэ?" гэвэл би гацаж түгдрэхгүй Билгүүн номч Бямбын Ринчин гэж хариулна.

Залуу байхдаа бас яагаад Ринчин гуайг хүмүүс билгүүн номч гэдэг юм болоо? гэж боддог байсан. Өнөөдөр хараахан өөр билгүүн номч Монголд байхгүй байхаа.....

Одоо л би ойлгох шиг болж байна. Үг үйлс хоёр нь ижил бичгийн хүнийг хэлдэг юм байна. Үнэхээр  түүний амьдрал тэр чигээрээ сургаал, заалт байжээ.

Нэг удаа Ринчин гуайн ярилцлагыг уншиж байтал сурвалжлагч:" та ямар өнгөнд дуртай вэ? "гэж асуусан байсан. Тэгэхэд

Ринчин гуай:"Би монгол хүнийхээ дуртай 

Эх газрынхаа хүрэн бор өнгө,

Энгүй цэлмэг тэнгэрийнхээ хөх өнгөнд дуртай гэж хариулсан байсан.

Тэр үеэс миний дуртай өнгө хайрлан хүндэтгэдэг зохиолчийн маань хүрэн бор өнгө, хөх цэнхэр өнгө болж билээ. Надад хүрэн бор өнгө, түүнээс ууссан бежь өнгийн, бас хөх  өнгө,түүнээс ууссан цэнхэр өнгийн хувцас их байдаг болсон байна лээ. ккккккк

 

Б.Ринчин                                    Яагаад?

                        Бузар булайчууд бүгдийг

                        Булты нь дүүжилбэл яадаг бол?

                        Эс болдог учры нь бодвол

                        Энэ дэлхийн мод гүйцэхгүй.

                        Нэг тийм учир байдаг болов уу?

                        Бузар булайчууд олныг хэлбэл,

                        Бултаараа нэг дусал болоод

                         Дусал дуслаар бороо шиг орвол,

                        Дөчин хоног зүс бороо орж,

                       Усан галав юүлэхсэн байх!

                                                                                           Пешт

 

Дөчин хоног зүс бороо орж усан галав юулсэн тухай библийн Эхлэл номын

7-8-р бүлэг дээр гардаг.  Эхлэл7:12

                                                                                    үргэлжлэл байгаа.

 

 

 

Б. Ринчин ″Үүрийн туяа″романыг уншаад....

2010 оны 02-р сарын 18 Нийтэлсэн Усан үзмийн мод

Билгүүн номч Бямбын Ринчин гуайг би библи уншдаг, түүнд итгэдэг байсан гэж сонсож байсан удаатай. Нэг удаа Б. Ринчин гуай нэгэн залуу уран бүтээлчид библи өгөөд "Үүнийг нэг уншаад үзээрэй, ер нь  уншихад их гэмгүй, дажгүй ном байгаа юм" гээд өгч байсан гэж сонсож байсан юм.Мэдээж Б. Ринчин гуайн амьдарч байсан цаг үе нь одоогийнх шиг эрх чөлөөтэй бус өөрийн ертөнцийг үзэх үзэл бодол, итгэл үнэмшлээ ил тод ярих,бичих эрх чөлөөгүй  хатуу ширүүн коммунист дэглэм ноёрхсон цаг үе байсан учир учир ил тод яриж бичиж чаддагүй байсан буй заа.

Өнөөдөр би санаандгүй номын шүүгээгээ онгичиж байгаад Б.Ринчин гуайн"Үүрийн туяа" романы 2-р дэвтрийг гаргаж ирээд унштал....

"үүрийн туяа" романы 2-р дэвтэрийн нэгдүгээр бүлэг Луугийн хүчин мохов гэсэн гарчигийн дор Mane,tecee,phares гэсэн ишлэл үгээр эхэлжээ. Ер нь Б.Ринчин гуай номынхоо бүлэг бүрийн гарчигийн дор тэр бүлгийн агуулагыг илэрхийлсэн ишлэл үг бичсэн байна. Өөрийн романыг библийн үгээр эхэлсэн нь санамсаргүй нэгэн зүйл биш гэдэгт би эргэлзэхгүй байна.

Тэгээд энэ үгээ Б. Ринчин гуай ингэж тайлбарлажээ.

Тоолоод,хэмжээд, хуваав гэсэн үг. Даниелийн номын тавдугаар бүлэгт

өгүүлсэн нь: Вавилон улсын эцсийн хаан Балтазар, персийн Кир хааны цэрэгт нийслэл Вавилоноо бүслүүлээд, хэрэм бат, цэрэг баатар гэж хайр хурим, жаргал цэнгэлд дашуурч байсан нь,ордны туурганд энэ тоолоод,хэмжээд хуваав гэсэн үсэг гал бадран үзэгдсэн нь:

тоолоод гэсэн үг, чиний насны тоо гүйцэв

хэмжээд гэж чиний явдлыг хэмжиж гүйцэв

хуваав гэж чиний улсыг хуваав гэсэн ёр үзэгдсэн гэдэг Библийн домгийн үг.

Үүнийг мөхөх цаг ирэв гэсэн утгатай хэрэглэдэг болжээ.

Эндээс харвал Б.Ринчин гуай библийг уншдаг байсан бөгөөд тухайн цаг үед библи монгол хэл дээр орчуулагдаагүй байсан болохоор лав орос ч юмуу гадаад хэл дээр уншсан байж таарах бөгөөд библийг маш сайн уншиж ойлгож байж энэ ишлэл үгийг авч хэрэглэж чадах тул энэ үгийн нууц утгыг хүртэл маш сайн тайлбарласныг харахад тэрээр библийг сонирхогчийн хувиар бус итгэгчийн хувиар уншиж амьдралдаа, ном зохиолдоо ашигласан гэж үзэж болохоор санагдлаа.

 

 

Кока колагийн 1%-ын нууц

2010 оны 02-р сарын 16 Нийтэлсэн Усан үзмийн мод
코카콜라의 1%의 비밀


  코카콜라는 전 세계에서 가장 브랜드 가치가 높은 기업 가운데 하나입니다.
  세계 어디를 가나 코카콜라가 없는 곳은 거의 찾 아 볼 수 없을 정도입니다.
&nbs p; 코카콜라가 세계적인 브랜드로 오래 남을 수 있는 비결이 있다고 합니다.
  그것은 누구도 흉내 낼 수 없는 코카콜라만의 독특한 맛 때문입니다.
  코카콜라 맛의 비밀을 아는 사람은 전 세계에서 단 2명뿐이라고 합니다.
  원래는 7명이었으나 5명은 죽고 현재 2명만 남아 있기 때문입니다.
  코카콜라는 설탕, 탄산수, 캐러멜, 인산, 카페인, 코카 잎과 콜라 콩을 혼합한 것입니다.
  그러나 맛의 비결 1%가 밝혀지지 않아 많은 화학자가 80년 이상 노력했습니다.
  이런 오랜 노력에도 불구하고 코카콜라의 남은 1%의 비밀은 아직도 밝히지 못했습니다.
  이 두 사람도 죽거나 비밀을 잊어버리게 되면 조지아 신탁은행에 비밀문서를 개봉합니다.
  그런데 미국 약물관리국은 특정한 주원료제품은 밝히지 않아도 된다는 규정이 있습니다.
  그러므로 코카콜라의 1%의 비밀은 앞으로도 영원히 밝혀지지 못하게 될 것입니다.
  우리 그리스도인들에게는 누구나 알 수 있고 알아야 할 놀라운 비밀이 있습니다.
  이 비밀을 또한 모든 사람 “ 알게 하는 것이 우리에게 주어진 사명입니다.
  모두가 이 비밀을 알고 죽으면 이 비밀은 모든 사람에게 알려지는 법입니다.
  샬롬.

Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

2010 оны 02-р сарын 15 Нийтэлсэн Усан үзмийн мод

Хийморь өөдөө Монгол хүн Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

2010 оны 2-р сарын 14
Хийморь өөдөө Монгол хүн Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Цаг хугацаа цахилсан зээр шиг ээлжилсээр талын Монголд минь нэгэн шинэ он-

XVII жарны тийн урвагч хэмээх төмөр барс жил  айлчлан ирлээ.

Монгол уламжлалаа ёсчлон дагаж, ахмад настнаа дээдлэн хүндэлж, гэр бүл хотол олноороо цуглан үгийн сайныг хэлэлцэж, ерөөлийн дээдийг талбиж байна уу.

Сар шинийн 1-ний өглөөний тэнгэр нь цэлмэг, нарны туяа нь хурц сайхан байлаа. Өглөөний нарыг ирэх цагийн өнгө хэмээн билигшээн угтдаг Монгол түмэн ирж буй жилдээ заяа нь тэгш дүүрэн жаргалтай байхын зөн тэр буй за.

Тийн урвагч хэмээх төмөр барс жилдээ улс төр нь тогтвортой, улс орон нь хөгжлийн үүдээ нээсэн, залуус нь жавхаалаг хийгээд ажилсаг, хөгшид нь намбалаг болоод ухаалаг байх биз ээ.

Монгол түмнийхээ хойч ирээдүй болсон залуус Та бүхэн сар шинийн баярын өдрүүддээ өтгөс буурлуудынхаа ачийг санан хүндэтгэж, тэднээс ухаант үгс, захиас сургаалийг нь сонсох хувь заяатай билээ.

Ухаант буурлууд минь энэ өдрүүдэд үр хүүхдүүддээ садан төрлийг нь таниулж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.

Хүйтэн жавар цаашилж, хөхөөн дуутай хавар наашлан айсуй.

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй.

Монгол туургатны хаана ч давтагдашгүй  нэг содон сайхан уламжлал нь намартаа уул үүл манан будангаараа сүлэлдэн сүжрэх шиг жилдээ цорын ганц удаа аав ээж, ах дүүс, ахмадууддаа залуус нь золгож, хацраа үнсүүлэх ёсон. Гэвч “цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүйн” учрыг энэ удаад эрхэм уншигчдадаа учирлан тайл юу.

                           Цагаан сарын түүх
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна.
Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.
монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ.
Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм. Битүүний зоог Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.
Мах буюу ууц тавих ёс.
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам: 1.толгой 2.ууц 3.өвчүү 4.хаа 5.гуя 6.хүзүүний сээр Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.
Битүүлэх ёсон .
Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана.
Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.
Ууц хөндөх ёсон.
Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй.Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой. /Ч.Арьяасvрэн “Монгол ёс заншлын их тайлбар толь” Гутгаар боть/ Шинэлэх ёсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг.
Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.
Золгох ёсон.
 Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.
Хадагтай золгох ёсон
 Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.
Хадаг барих ёсон
 Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барихад хэлэх үг Цаглашгүй урт наст ариун хадаг Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/ Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.
Цагаан сараар цээрлэх зүйл
-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
-Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
-Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
/Д.Цэрэнсодном “Сар шинийн бэлэг” 2-р дэвтэр.

Монголчууд бидний ёс заншлын томоохон баяр болох цагаан сар ойртож буй өнөө үед Монгол Улсын гаьъяат багш, доктор,профессор Ш.Чоймаагийн цагаан сарын зан заншлын талаарх "МОНГОЛЫН  ЦАГААН   САР БА ГАЛЫН ТАХИЛГА" нийтлэлээс товчлон хүргэе.

Манай Монголчуудын олон зуунаар уламжилж, хамгаас хүндэтгэж дээдэлдэг төрт их баяр болбоос цагаан сар билээ.  Монголчуудын зүйл зүйлийн сайхан ёс заншил цогцлон бүрдсэн энэхүү баярын үүх түүх өнө эртний улбаатай бөгөөд Дорнын ард түмний гүн ухааны үзэл, онол сургаал ёсоор нарыг арга сарыг билиг  хэмээн үздэг учир наран, сарны хөдөлгөөнөөр цаг хугацаагаа хэмжээлэн тоолохыг аргын улирал, билгийн улирал хэмээн нэрлэдэг. Монголчууд сарны хөдөлгөөнөөр тооцох билгийн улирлыг гол болгож, хаврын эхэн сар буюу бар сарыг жилийн эх болгон хатгаж, сар жилээ тоолдог уламжлалтай.

...Монголчууд, адуу мал, ан гөрөөс тарга хүчээ авч, үр жимс боловсрон гүйцэж, идээ цагаа бялхсан намар цагт шинэ жилээ тэмдэглэн цагаан сарын их баяраа хийдэг байжээ. Чухам хавар хэдийд тэмдэглэх болсон хийгээд түүний учир шалтгааны талаар адил бус санал байдаг.

..."Ёвроп ёсны цаг улирлын тоо болбоос нарны явдлыг дагаж тогтоосон болой. Үүнийг аргын улирал хэмээмүй. Нэгэн жил нь 365 хоногтой. Христосыг мэндэлсэн жилээс үүсгэн тоолсон амуй. Шар зурхай ба Төвд зурхайн ёсон хэмээвээс сарны явдлыг дагаж тогтоосон болой. Үүнийг билгийн улирал хэмээмүй. Машид гарсан (Төвдийн "равжүн" хэмээх үгийн үгчилсэн орчуулга. Ш.Ч)  гал туулай (1027)  болбоос цагийн хүрдний (Дүйнхорын Ш.Ч)  шашныг Шамбалаас Энэтхэгийн газарт анх залж ирсэн жилээс үүсгэн 60 жилээр хэмжээ болгочихуй. Үүнийг Төвдийн хэлээр равжүн хэмээмүй.

Барс сарыг жилийн эх болгосон ёс болбоос маны (манай) Монголын Чингис хаан Тангудын Минаг хэмээх хааныг тэвчиж, улсыг нь эзлэн аваад, хааны газрыг олсон өлзий хутгийн баясгалант хуримын сар хэмээн хуримлаж, барс эзэлсэн сарыг жилийн эх болгов.

Бас "хавар, зун, намар, өвөл хэмээх дөрвөн цаг болбоос аливаа түмэн бодис хөврөх, өсөх, хураах, нуух дөрөв мөн бөгөөд улирлын эн тэргүүн хаврын урь орох өдөр болбоос, жилийн эх болгосон барс сарын шинийн нэгний өмнө хойно арван таван өдрийн дотор тохиолдох мөнх тогтоол тул тийнхүү бодис шинэчлэн дэлгэрэх барс эзэлсэн сарыг жилийн эх болгосон учир бас ийм амуй" хэмээн бичжээ.

...Эзэн Богд Чингис олон монгол овогтныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулаад, гуравдугаар жарны улаан бар жилийн (1206 он Ш.Ч) хаврын тэргүүн сарын шинэдээр хаан ор суух их ёслолыг үйлдэж, жилийн эхэн шинэ жилээ хаврын тэргүүн сар буюу барс сард тэмдэглэх болжээ. Ямар болов ч хаврын тэргүүн барс сарыг жилийн эх болгосон нь Чингис хааны том үйл явдалтай холбоотой бололтой.
Цагаан сарын ерөөл үг нь:

"Эр барс сарыг
 Жилийн  тэргүүн  болгон тогтсоноос нааш
 Энэ Монгол   Улс
 Төр ёс журмыг дагав... гэж эхэлдэг нь өмнө өгүүлснийг тодотгож байна. Төвд сурвалж бичигт "Хорда" буюу "Монголын цагаан сар" гэж тогтвортой ялгаж нэрлэж бичдэг нь мөн нотлох гэрч болох ажээ. Ер нь эзэн Чингисийн үеэс ийнхүү зарлиг засгаар тогтоосон их баяр болон өргөжиж, ёс төр, утга агуулга, хүндлэл дээдлэл нь улам их болсон бөгөөд мөнөөхөн энэ зууны эхэнд Богд хаант Монгол Улсын үед цагаан сарын баяр хийх төр ёсны нарийн дэг жаягтай байжээ...

 

Урианхан Ш.Чоймаа Улаанбаатар 2003 он.

Тодотгол ишлэл:
...Буриадын эх эрдэмтэн Дорж Банзаров "Монголын шинэ он урьд есөн сард эхэлж байсан. Тараг цагаа элбэгтэй байсан тул цагаан сар гэсэн". Мөн эрдэмтэн Ц.Цыбоков "...Мал сүргээсээ төл авч хүч тарга нь гүйцсэн намрын эхэнд шинэ жилээ тэмдэглэж өөрсдөө болон сүрэгтээ нас нэмдэг" гэжээ. Энэчлэн Нанхиадын зарим  эх сурвалжуудад Хүннү нарыг, 13-р зууны харь орны жуулчдын тэмдэглэлүүдэд монголчуудыг нэг, тав, есдүгээр сард тахилга хийдэг гэсний нэг нь цагаан сар байгаа тул тав нь Григорийн хоёрдугаар сар, есдүгээр сар нь мөн тооллын 6 сар (июнь) болж таарч байна.

...Өвөрмонголд хэвлэгдсэн "Монгол зан үйлийн нэвтэрхий толь "(Оюуны боть-Х-264)-д "Ордос тоолол дахь хувь сараар нэгдүгээр сар болгон тоолдог заншил билгийн 10 сартай(Европын есдүгээр сар) зохилдож буй" гэжээ. Бид намар үзэлтгүй сайн 17-ны өдөр гэж хурим найр хийдэг. Энэ л өдөр маань хуучин цагаан сар буюу "хувь" сарын шинийн нэгэн байжээ...

Түвд тооллын бар сарыг дагалдуулан будлуйлсан төөрөгдөл Хубилай хааны "Арван цагаан түүх"-ээс эхтэй мэт...  гол төөрөгдөл нь түвдийн бар сартай "хувь" сараа давхцуулан хаврын гэх нэгдүгээр сар болгосоор түвд хувилбар монгол тоолол хоёул ав адилхан мэт болох ташаарал үүджээ...

 



Хадгалах:




Инээмсэглэлийн ач тус

2010 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Усан үзмийн мод

Их инээдэг хүн аз жаргалтай, их уйлдаг хүн зовлонтой. гэсэн үг байдаг.

 

Аз жаргалтай болохоороо инээдэг юм биш,

 

Инээдэг учир аз жаргалтай байдаг юм.

 

Зовлонтой учраас уйлдаг юм биш, уйлдаг учир зовлонтой байдаг. Гэсэн үг юм.

 

Хальт сонсвол хойд урдах нь, байрлал нь солигдсон юм шиг сонсогдовч сайтар бодох юм бол маш их утга учиртай үг юм.

 

Хичнээн хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч бидний сэтгэлийнхээ хаалгыг цэлийтэл нээж сэтгэлийн баяр хөөрөө алдахгүйг хичээвэл инээмсэглэл даган ирж,инээмсэглэл байгаа газар баяр хөөр даган ирдэг байна.

 

Бид хичнээн хүнд нөхцөлд орсонч хүчээр албаар инээх юм бол олон талаараа бидэнд сайн нөлөө гарах болно гэдгийг бид мэддэг байх хэрэгтэй юм.

 

Америкийн УКЛАгийн их сургуулийн эмнэлэгийн Ичаги Прити доктор инээхийн ач тусыг нээсэн хүн бөгөөд тэрээр ингэж хэлсэн: Инээх нь ходоодыг идэвхижүүлж,гэдэс томорч хагартлаа инээвэл хэвлээрээ амьсгалж уушигны булан бүрд хүчилтөрөгч болон цус хангагдана. Түүгээр ч зогсохгүй инээдээр уушгийг хийлбэл прускагиэнтин гэдэг хүчтэй судас тэлэх бодис ялгарч даралт бууран уурыг хүргэдэг нуриадирейналлин ялгарч уураа барин амархан тайдширдаг.

 

Мөн ихээр чангаар инээвэл хэвлээр амьсгалж ходоодонд массаж болж өгөн тархи мэдрэлийн эрүүл мэндэд ч ач холбогдолтой” гэсэн байна.

 

Ихээр чангаар инээх тохиолдолд булчин,мэдрэл,зүрх,хоол боловсруулах эрхтэнд нийтдээ үйлчилдэг. Нэг удаа хүчтэй инээхэд 650 булчингийн 231 булчин нь хөдөлгөөнд орж,нүүрний 80 булчингийн 15 булчин нь хөдөлгөөнд ордог. Тийм учраас инээх гэдэг нь маш сайн хүчилтөрөгчийн дасгал болдог.

 

Нэг удаа чангаар инээх нь10 минут зөв алхах дасгал хөдөлгөөнтэй тэнцэнэ. Мөн 10 секүнд хүйсээ гартал тас тас инээх нь 3 минутын турш хүчтэй сэлүүрдэхтэй адил дасгал хөдөлгөөн хийсэнтэй адил буюу ареобик 5 минут хийсэнтэй адил үр нөлөө үзүүлнэ.

 

Хайрт ахан дүү нараа, инээж амьдармаар байна уу? Эсвэл зэвүүцэж амьдармаар байна уу?

 

 

Сургаалт үгс 31:25 хүч чадал хүндэтгэлээр хувцаслаж ирээдүйгээ инээмсэглэлээр угт- гэдэг

 

Библи биднийг инээмсэглэ гэж байна. Та инээмсэглэн амьдарч байна уу? Аль эсвэл инээх зүйл байсан ч биеэ барин хөмсөг зангидан амьдарч байна уу?

 

1.     Инээх нь хүч өгдөг.

 

2.     Инээх нь ялан дийлэх чадварыг өгдөг.

 

3.     Инээх нь харилцан ярианд сэтгэлийн зам болдог

 

4.     Инээх нь түгшүүрийг арилгадаг

 

5.     Инээх нь уур хилэнг хөөн зайлуулж довтлох чанарыг зогсооно

 

6.     Инээх нь суралцах чадварыг ихэсгэж санах чадварыг нэмнэ.

 

Бид хир зэрэг инээдэг вэ? Мэргэжилтнүүдийн судалгаагаар 6 настай хүүхэдөдөрт 300 удаа, хэвийн насанд хүрсэн хүн өдөрт 1-7хон удаа, 50 гарсан хүмүүс өдөрт 4-хөн удаа тус тус инээдэг байна.                                                                      .

 

 

 

Баярлалаа

2010 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Усан үзмийн мод

 

Солонгос хэл дээр хэд хэдэн блогтой боловч монгол хэл дээрээ монгол  хүмүүстээ хүргэх үг бичихийг их хүссэн учир ийнхүү 2010-02-12 өдөр "гоогоо "блогтой боллоо. "Гоогоо" блогоо гоогоо ашигланаа.

Ийнхүү монгол ахан дүүс нартайгаа санал бодолоо солилцох гэж

 блог нээсэндээ баяртай байгаа учир гарчигаа "Баярлалаа"

үгээр блогоо мялааж миний блогоор зочлоод гарах бүх хүмүүст

 "Баярлалаа" гэж хэлэхийг хүсч байна. Гэхдээ миний блогийн нэр нь "Сонсогтүн".

Монголчууддаа хүргэх үг. Энэ блог монгол хүмүүст зориулагдсан.

"Чиний эхлэл шалихгүй байсан  ч төгсгөлөө агуу ихээр хийгээрэй"

 гэж миний итгэдэг Бурхан Есүс надад үргэлж сануулдаг юм.

Би ертөнцийг үзэх Христчин үзэл бодолтой хүн тул блогтоо

Христчин амьдралын талаар бичих болно.

Солонгос хэлнээс ч боломжоороо орчуулж тавих болно.

Соёлтой оролцож санал бодлоо солилцохыг хүсье.

 

Баярлалаа.